Medical professionals collaborating

Бидний тухай

Бид Японы өндөр түвшний эмнэлгийн үйлчилгээг дэлхий дахинд хүргэж, та бүхэнд хамгийн тохирсон эмчилгээний шийдлийг санал болгоно.

Scroll

Яагаад биднийг сонгодог вэ?

Бид өргөн хүрээтэй эмнэлгийн сүлжээ, олон хэлний туршлагатай зөвлөхүүдээр дамжуулан өвчтөн бүрт тохирсон олон улсын эмчилгээний аргыг та бүхэнд хүргэнэ.

Олон хэл, олон соёлын дэмжлэг

Туршлагатай зөвлөхүүд хэлний болон соёлын саадыг арилгаж, өвчтний аливаа айдсыг даван туулах боломжийг бүрдүүлнэ.

Найдвартай эмнэлгийн түншлэл

Их дээд сургуулийн болон мэргэжлийн эмнэлгүүдтэй нягт хамтран ажилласнаар хамгийн тохиромжтой эмч, эмчилгээг санал болгодог.

Аяллын бүх үе шатны зохицуулалт

Японд ирэхээс өмнөх бэлтгэлээс эхлээд эмчилгээ дууссаны дараах хяналт хүртэл тасралтгүй, захиалгат үйлчилгээ үзүүлнэ.

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ
Гүйцэтгэх захирал Ёшида Киёши

Гүйцэтгэх захирал Ёшида Киёши

“Эрүүл мэндийн чанар нь өвчтөний итгэл, аюулгүй байдлаас эхэлдэг. Бид Японы дэвшилтэт эмнэлгийн технологи болон халамжтай үйлчилгээг дэлхийн өнцөг бүрийн өвчтөнд хүргэхийг зорьдог. Өвчтөн бүрийн нөхцөл байдал, хүсэлтийг анхааралтай сонсож, хамгийн тохиромжтой эмнэлэг, мэргэжлийн эмчтэй холбосноор итгэлтэйгээр эмчлүүлэх орчинг бүрдүүлж байна. Цаашид ч өвчтөнүүдийн сэтгэл ханамж, инээмсэглэлд зориулагдан өдөр бүр хичээн ажиллах болно.”

Багийн гишүүд

Туршлагатай, мэргэжлийн эрүүл мэндийн зөвлөх баг маань өвчтөн бүрийн хэрэгцээнд нийцсэн шийдлийг санал болгодог.

Ганболд Бямбасүрэн

Ганболд Бямбасүрэн

Эрүүл мэндийн зөвлөх

2009 онд Осакагийн их сургуулийн Гадаад хэлний тэнхимийг олон улсын харилцаа, япон хэлний орчуулагч, багшийн мэргэжлээр төгссөн. 2009–2021 онд Нитори Интериор Дизайн компанид 12 жилийн турш хүний нөөц, шинэ салбарын хөгжүүлэлт, хэрэглэгчийн үйлчилгээ, борлуулалтын чиглэлээр менежерээр ажилласан. 2021 оноос Монгол оюутнуудад зориулсан япон хэлний сургалт болон ажлын анкет, ярилцлагын бэлтгэлийн хөтөлбөрүүдийг явуулж байна. Мөн 2021 оны 6 сараас эмнэлгийн орчуулагчаар ажиллаж, Японы эмнэлгүүдтэй хамтран эрүүл мэндийн орчуулга, зуучлалын чиглэлээр туршлага хуримтлуулсан. Одоогоор Монгол иргэдийг Японд эмчилгээ, шинжилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ авахад нь туслан тохирох эмнэлэгтэй холбон ажиллаж байна.

Мэргэшсэн чиглэл

Эрүүл мэндийн орчуулгаСоёлын зохицуулалт

Хэл

ЯпонАнглиМонгол
Ариунболд Анорад

Ариунболд Анорад

Эмнэлгийн зохицуулагч

Монгол Улсын Анагаахын Их Сургуулийг анагаах ухааны докторын зэрэгтэй төгсөж, Японы Жичи Анагаах Ухааны Их Сургуульд анагаах ухааны магистрын зэргээ хамгаалсан. Анагаах ухааны салбарт япон, англи хэл дээр мэргэжлийн орчуулга, хэлний дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд эмнэлзүйн болон суурь судалгааны бичиг баримтын орчуулга, өгөгдлийн шинжилгээний чиглэлээр өргөн туршлагатай. Монгол, Японы хэд хэдэн анагаахын болон боловсролын байгууллагад эмнэлгийн зохицуулагч, судалгааны туслах, ABA сэтгэл заслын мэргэжилтэн зэрэг чиглэлээр ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хөгжлийн дэмжлэг, нийгмийн эрүүл мэндийн судалгаанд хувь нэмрээ оруулж байна.

Мэргэшсэн чиглэл

Эмнэлгийн зохицуулалтСудалгааны туслахABA сэтгэл заслын мэргэжилтэн

Хэл

ЯпонАнглиМонгол
Ватанабэ Батцэцэг

Ватанабэ Батцэцэг

Эрүүл мэндийн орчуулагч

1996–2001 онд Морис Торезын нэрэмжит Москвагийн Хэл шинжлэлийн их сургуульд англи–орос хэлний орчуулагч мэргэжлээр төгсөж, Москва дахь Nippon Steel Trading компанид найман жил мэргэжлээрээ ажилласан. 2009–2011 онд London School of Commerce-т “Олон улсын санхүү” мэргэжлээр MBA хамгаалж, улмаар Bloomberg London офист ОХУ болон СНГ-ийн бүс нутгийг хариуцсан санхүүгийн менежерээр нэг жил ажилласан. 2012 онд Японы KITZ CORPORATION компанид Орос болон СНГ-ийн орнуудыг хариуцсан худалдааны менежерээр ажилласны дараа, 2013 оноос өнөөг хүртэл ҮOHI LIMITED компанид орчуулагч, зохицуулагчаар ажиллаж, одоо уг компанийн захирлын үүргийг гүйцэтгэж байна. Сүүлийн хоёр жилд аялал жуулчлалын чиглэлд түлхүү ажиллаж, Монгол, Орос, Буриад, Киргиз зэрэг улсуудаас ирэх жуулчдад цогц аяллын менежмент, зохион байгуулалтын үйлчилгээг үзүүлж байна.

Мэргэшсэн чиглэл

Эрүүл мэндийн орчуулгаАяллын менежмент

Хэл

ЯпонАнглиМонголОрос

Байршил

Хаяг

〒131-0048 Токио хот, Кото-кү, Монзэн-Накачо 1-15-3 Ёшида барилга

Хүрэх арга

Tokyo Metro Yurakucho Line – Монзэн-Накачо буудлаас 3 минут алхана

Toei Shinjuku Line – Монзэн-Накачо буудлаас 3 минут алхана

Холбоо барих маягт

YWB International Medical Consulting